Автозамын тээврийн осол: Өмнөговь аймаг, Цогт-Овоо сум Найз багийн “Өгсөх” гэдэг газарт Ачааны автомашины чиргүүл салж автозамын зорчих хэсгийн хажуу руу унаж шатахуун асгарсан тухай дуудлагыг хоёрдугаар сарын 22-ны өдрийн 11:05 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, 1 автомашин, цагдаагийн газрын 3 алба хаагч, мэргэжлийн хяналтын газрын 1 ажилтан, сумын мэргэжлийн ангийн 13 хүн, 3 автомашин, нийт 18 хүн, 4 автомашинтай 14:21 цагт очиж Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд зорчин явсан “Илч-Өртөө тээвэр” ХХК-ийн 09-18 УНМ улсын дугаартай, “Хово 33-4257 загварын ачааны автомашины чиргүүл /53 тн шатахуунтай/ салж автозамын зорчих хэсгийн хажуу руу унаж шатахуун асгарсан байсныг хамгаалалтад авч, асгарч байсан түлшийг зөөвөрлөж аюулгүй болгожээ.
АДМИН







Нийгэм






