Dark Light
Нийгэм | 2021-02-23

Аюулт үзэгдэл, ослын улмаас 9 иргэн нас барсан бол гэмтсэн бэртсэн нийт 522 тохиолдол бүртгэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд 02 дугаар  сарын 11-23 буюу хол хорионы 13 хоногийн хугацаанд нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 37 суманд нийт 86 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын дуудлага 10-аар буурчээ. Тохиолдсон аюулт, үзэгдлийн 2 нь биологийн гаралтай, 61  нь гал түймэр, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 8 нь геологийн гаралтай, 1 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 9 иргэн  нас барсан бол гэмтсэн бэртсэн нийт 522 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16