Dark Light
Нийгэм | 2021-02-23

С.Энхболд: Вакцинжуулалтыг эхний ээлжинд эмч нар хийлгэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ КОВИД-ын эсрэг дархлаажуулалтын вакцины анхны тунг өнөөдөр /2021.02.23/ 11:40 цагт хийлгэж вакцинжуулалтыг эхлүүллээ.

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд: "Дэлхий дахинд энэхүү цар тахал нь томоохон сорилт болоод байна. Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас буцалтгүй тусламж болгон 150 мянган тун вакциныг өгсөнд Эрүүл мэндийн сайдын хувьд маш их талархаж байгаагаа илэрхийлж байна. Вакцинжуулалтын төлөвлөгөөний дагуу халдвартай тэмцэж байгаа хувийн болон төрийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад эхний ээлжинд хийнэ.  Үүний дараа хариу арга хэмжээний багт ажиллаж буй цагдаа, цэрэг, мэргэжлийн хяналтын байгууллагад хийнэ. Дараагийн ээлжинд зорилтот бүлэгт хийснээр энэ ондоо дархлаажуулалтыг дуусгана. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа" гэлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16