Dark Light
Нийгэм | 2021-02-23

Японы эзэн хаан төрсөн өдрөөрөө "Гэрэлт ирээдүйг" иргэддээ хүслээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр их наран улсын эзэн хаан Нарүхито 61 нас хүрч явна. Тэрээр үндсэн хуулийн дагуу нийт ард иргэдтэйгээ амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлж байгаа бол өглөө нийт япончуудад хандаж төрсөн өдрийн баярын үг хэлсэн юм. Эзэн хаан Нарүхито "Нийт иргэддээ хандаж хэлэхэд манай япон улс гэрэлт ирээдүй рүү чиглэж, эрүүл саруул халдваргүй сайн сайхан цаг ирнэ гэдэгт миний бие итгэж байна" хэмээжээ. Уг нь жил бүр түүний төрсөн өдрийг баярт ёслол, сүр жавхлантайгаар ард иргэд тэмдэглэн өнгөрүүлдэг. Гэвч халдвартай энэ хүнд цаг мөчид иргэдийн эрүүл мэндийг нэгт тавьж буй их наран улсын хувьд нийтийг хамарсан үйл ажиллагааг мөн адил хориглоод байгаа билээ. 

Эх сурвалж: https://www.reuters.com/article/japan-royals/on-his-birthday-japanese-emperor-hopes-for-bright-future-amid-pandemic-idUSL4N2KT0LU


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16