Dark Light
Нийгэм | 2021-02-23

Л.Оюун-Эрдэнэ: Хөл хорионы үед засгийнхаа шийдвэрийг хүндлэн дагасан нийслэлчүүддээ баярлалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ КОВИД-ын эсрэг дархлаажуулалтын вакцины анхны тунг өнөөдөр /2021.02.23/ 11:40 цагт хийлгэж вакцинжуулалтыг эхлүүлсэн билээ.

Тэрээр: "Өнөөдөр хоёрдугаар сарын 23-ны өдөр шинэ Засгийн газар бүрдэж байгуулагдаад яг 25 хонож байна. Энэ 25 хоногт олон улсын шилдэг туршлагад үндэслэсэн, шуурхай, системтэй, шинэ бодлогыг дэвшүүлэн амжилттай ажиллахыг хичээж байна.  

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг өнөөдрөөс цуцлагдаж, нийт ААН, иргэдийн 95 хувь амьдралын хэвийн горимд шилжиж байгаа. Тулж ирсэн зовлонгийн өмнө үндэстнээрээ нэгдэн зогсож чаддагийг бид хамтдаа бүтээж чадлаа. 

Хөл хорионы үед төр засгийнхаа шийдвэрийг хүндлэн дагасан нийслэлчүүддээ, өргөсөн тангарагтаа үнэнч ажилласан төрийн албан хаагчдадаа баярлалаа. Хөл хорионы өдрүүдэд гурван чухал үр дүнд хүрлээ. 

• Эхнийх нь бид өвчний тархалтыг хумьж чадлаа. Бид 411 мянган иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөсөн ч 523 мянган хүнийг шинжилгээнд хамруулж, 122 халдварын тохиолдол, 33 голомтыг илрүүллээ.  

• Хоёрдугаарт дархлаажуулалтын ажлыг эхлүүлэх суурь нөхцөлийг бүрдүүллээ. Дархлаажуулалт энэ цаг мөчөөс албан ёсоор эхэлж байна. Монгол Улс дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн Ази тивийн эхний улсуудын нэг болж чадлаа. Оюун санааны хөрш БНЭУ-ын ард түмэнд баярлалаа.  

• Дараагийн үр дүн нь эдийн засгаа сэргээх суурь нөхцөл бүрдлээ. 

Дархлаажуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ гэдгийг онцлон хэлмээр байна" хэмээн сэтгэгдэлээ цахим орчинд буулгажээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16