Dark Light
Нийгэм | 2021-02-23

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн хэмээжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН ДОЛООН УЛААН ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулвал : Өвчин эмгэг ирнэ

Наран ургах, шингэх : 07.43-18.28

Барилдлага : Үхэх

Шүтэн барилдлага : Тийн мэдэхүй

Суудал : Хий

Аргын тооллын 2 сарын 24, Буд гараг. Билгийн тооллын 12, Найралт эх одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 43 минутад мандан, 18 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16