Dark Light
Нийгэм | 2021-02-24

Өмнөговь аймагт 4.1-4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн “Хөх толгой” гэдэг газар хоёрдугаар сарын 23-ны өдрийн 07:47 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 08:00 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Номгон сумын Засаг даргын орлогч болон тухайн газар нутагладаг иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.

Мөн Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн “Улаан бут” гэдэг газар хоёрдугаар сарын 23-ны өдрийн 09:41 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 09:55 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Номгон сумын Засаг даргын орлогч болон Хилийн 0131 дүгээр ангийн “Шүүлэн булаг” заставын жижүүрээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22