Dark Light
Нийгэм | 2021-02-24

Зам тээврийн ноцтой ослын улмаас хоёр хүний амь нас хохирч, 11 хүн бэртэж гэмтжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн “Улаан тээг” гэдэг газарт зам тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг хоёрдугаар сарын 24-ний өдрийн 01:55 цагт Цагдаагийн байгууллагаас ОБЕГ хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 4 алба хаагч, 1 автомашинтай 105 км замыг туулан 03:50 цагт очиход Ховд аймгаас Жаргалант сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Грандбирд” загварын том оврын автобус, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас Баян-Өлгий аймгийн чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Кроун” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, Баян-Өлгий аймгийн харьяат Б /29 настай, эрэгтэй/, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат О /56 настай, эмэгтэй/ нар  автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад, бэртэж гэмтсэн 11 хүнийг Эмнэлгийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22