ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Шинээр 32 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 2755 боллоо. Улаанбаатар хотод бүртгэгдсэн 32 тохиолдлын 9 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний үеэр бүртгэгдсэн бол үлдсэн 23 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байна. Ийнхүү тус арга хэмжээнд одоогийн байдлаар нийт 131 тохиолдол бүртгэгдээд байна.
Хоёрдугаар сарын 23-ны өдөр хөл хорио цуцлагдсантай холбоотойгоор иргэд бие биенийхээ гэрт очиж, айл их хэсч, золголт хийж байна. Халдвар огт байхгүй болсон мэт амны хаалтаа буруу хэрэглэж, ам хамраа гаргаж гадуур явах, дэлгүүр их хэсэх, үйлчилгээний байгууллагуудад ихээр үйлчлүүлэх зэрэг олон тохиолдол гарч байна гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
АДМИН








Нийгэм





