Сэлэнгэ аймаг, Ерөө сумын Буурагчин багийн “Халуун рашаан” гэдэг газар зургадугаар сарын 04-ний өдрийн 20:05 цагт www.firms.modaps.eosdis.nasa.gov сайтад ойн түймрийн цэг илэрсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид зургадугаар сарын 06-ны өдрийн 15:18 цагт түймрийн голомтод очжээ.
Түймрийн нөхцөл байдал хойд талдаа уулын ам хэсгээрээ 2 км орчим өтгөн утаатай, баруун тал, урд тал болон баруун урд тал унтарсан. Алба хаагчдыг 3 бүлэгт хуваан түймрийн зүүн болон зүүн хойд талдаа ажиллаж байна. Мөн өдрийн 15:00 цагаас хойш тэнгэр бүрхэг, үе үе бороо шивэрч байна.
АДМИН








Нийгэм







