Dark Light
Нийгэм | 2026-11-10

ТӨРИЙН ДАЛБАА МАНДУУЛЖ, ЕСӨН ХӨЛТ ИХ ЦАГААН ТУГИЙГ ЦЭНГҮҮЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Төрийн далбааг Д.Сүхбаатарын талбайд мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв.
 
Есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос  талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэв. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүлэн хүндэтгэл үзүүллээ.
 
Их цагаан тугийг Төрийн ордныг нар зөв тойруулан цэнгүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд буцаан залав.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08