Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-т зориулсан "Чингис хаан цом"-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Жем Интернэйшнл ХХК, Завхан Даян дэвжээний бөх, улсын гарди Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, "Алдар" спорт хороо, АПУ ХК, Атар Трейд ХХК, "Таван Хан" дэвжээний бөх, даян аварга Баярсайханы Орхонбаяр үзүүрлэв.
Их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Зорчигч Тээвэр 1 ОНӨААТҮГ, Ховд дэвжээний бөх, улсын аварга О.Хангай, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, улсын заан Д.Алтанцоож нар шалгарлаа.
Дунд шөвөгт улсын арслан Э.Оюунболд, улсын арслан Э.Батмагнай, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан С.Сүхбат нар үлдэв.
Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 21-ний бямба гарагт Алтан цомын барилдаанаар үргэлжилнэ.
АДМИН







Спорт



