Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны “Garden 16” хотхон хашааныхаа хаалгыг цоожилсноос болж ойролцоох НЕБ-ын 53, 44 дүгээр сургуулийн сурагчдын зорчих эрх зөрчигджээ. Хоёр сургуулийн дунд хэсгийн замаар өдөрт 2-3 мянга орчим сурагч тогтмол зорчдог ч тухайн хотхон хаалгаа цоожилж, хүүхдүүд гэрэлтүүлэггүй, шороон замаар тойрон явж байна.
Баянзүрх дүүргийн засаг дарга И.Баттөгс НЕБ-ын 53, 44 дүгээр сургуулийн удирдлага болон БЗД-ийн 16 дугаар хорооны засаг дарга нартай тухайн газарт очиж ажиллалаа.
Ингэснээр хоёр сургуулийн дунд хэсгийн замын орц гарцыг нээж, явган замтай болгож, гэрэлтүүлэг, камер суурилуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
|
Эх сурвалж
| Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар
|
АДМИН






Нийгэм




