Dark Light
Нийгэм | 2021-06-07

Аадар бороо орсны улмаас үер бууж 5 ханатай гэр үерийн усанд урсжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Хар тойром багийн “Дошомтын цайдам” гэдэг газар зургадугаар сарын 06-ны өдрийн 16:00 цагийн орчим дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер бууж 5 ханатай гэр үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 20:05 цагт Аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд 50 км замыг туулан 21:15 цагт очиж Хар тойром багийн “Дошомтын цайдам” гэдэг газар иргэн Ц-ийн 5 ханатай гэр үерийн усанд урссаныг 3 цаг ажиллаж гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19