Dark Light
Нийгэм | 2021-06-07

Сураггүй алга болоод 5 хонож байгаа 48 настай эмэгтэйг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газар иргэн Ц нь зургадугаар сарын 02-ны өдрийн 00:30 цагт гэрээсээ явганаар гарч яваад Ховд голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг мөн өдрийн 09:12 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд зургадугаар сарын 06-ны өдрийн 07:00 цагаас иргэн Ц /48 настай, эмэгтэй/-ийг тус сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газраас Баянхошуу багийн “Мянгадын гүүр” гэдэг газар  хүртэл 40 км завиар, “Ховд” голын эрэг дагуу 40 км явганаар, 2.5-5 метрийн гүнд 18 удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 23:00 цагт түр зогсоожээ.

Өнөөдөр буюу зургадугаар сарын 07-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10