Dark Light
Нийгэм | 2021-06-08

Малчдын хот руу болон бэлчээрт байсан мал руу хүрэн баавгай дайрсан тохиолдлууд гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 04-ний өдрүүдэд Дархан -Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн нутаг Мухарын гол гэх газар зусаж буй малчдын хот руу болон бэлчээрт байсан мал руу хүрэн баавгай дайрсан тохиолдлууд гарсан. 

2020 онд улсын хэмжээнд 6 аймгийн 22 суманд хүрэн баавгай идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалж суурьшлын бүс рүү орж хүн, мал руу дайрсан 114 тохиолдол бүртгэгдсэн.  

Иймд малчид, мал бүхий болон аялал зугаалгаар явж буй иргэд хүрэн баавгайн дайралтаас урьдчилан сэргийлэх, таарсан үед авах арга хэмжээний зөвлөмжтэй танилцаж, анхаарал боломжтой байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн онцгой комисс


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10