Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Зургаадугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Дархан сум руу орох, гаргах хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.
Ингэхдээ зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай, вакцины 2 тунд бүрэн хамрагдсан PCR шинжилгээтэй иргэдийг нэвтрүүлнэ. Мөн Шарын гол сум руу орох, гарах хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд хязгаарлана.
Үүсээд буй цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор дараах шийдвэрийг АОК-оос гаргасан байна. Үүнд:
Дотооддоо ААНБ-уудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ. Харин бүх төрийн байгууллагууд ажилтан албан хаагчдынхаа 30 хүртэл хувийг ажиллуулна.
Сүм хийдүүд онлайнаар хаалттай горимоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
Ресторан, баар, саун, бассейн зэрэг үйлчилгээний газрууд нэг дор 10 аас дээш хүн бөөгнүүлэхгүй.
Амралт, сувиллын газруудад гаднаас амрагч авахгүй байх. Ахмадууд гадагш амралт сувилалд явахгүй байх.
Зулзагын ногоон бүсэд зөвхөн гэр бүлээрээ явах. 10 аас дээш хүнтэй албан байгууллага, хамт олон найз нөхдөөрөө аялж зугаалахгүй байх зэрэг шийдвэрүүдийг гаргасан гэдгийг Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал мэдээллээ.
АДМИН








Нийгэм






