Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд 5 сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш ирсэн тухай бид өмнө мэдээлж байсан.
Эхээсээ төөрсөн бамбаруушийг Эрдэнэбулган сумын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн дарга Г.Баярбат тэжээж, өхөөрдөн Миша хэмээн нэрлэсэн байдаг. Анх ирэхдээ бамбарууш 2-3 сартай 6 кг жинтэй, 48 см өндөртэй байсан бол 2021 оны 6 сарын 2-нд 8.4 кг жинтэй болж өнөөдөр буюу 6 сарын 14 нд жинлэхэд 12.6 кг болжээ. Мөн ааш сууж, бяртай болжээ.
Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө
АДМИН








Нийгэм






