Монгол Улсын Төрийн Соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам цар тахлын үед үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхийг эсэргүүцэж буйгаа өөрийн цахим хуудастаа мэдэгджээ. Тэрээр: " Хэрвээ би энэ жил наадмын найруулагчаар ажиллахаар тохоогдсон бол шууд ажил хаяж, уран бүтээлчдийнхээ эрүүл энх амьдралыг дээдлэнэ. Уг нь найруулагч дүү Н.Наранбаатар, Г.Цоггэрэл хоёрт утасдаж санал хүсэлтээ дуулгасан л юмсан. Хүн амьд байх л чухал шүү. Хэзээ ч наадаж болно. Бүх уран бүтээлчид өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй шүү! Үндсэн хуулиар олгогдсон амьд байх, амьдрах эрхээ эдлээсэй л гэж уриалъя. Он удаан жил бүтээх туурвихын төлөө өөрийгөө бод, өөрийгөө хайрла уран бүтээлчдээ! Ингэж л зөвлөх байна даа! Бод! Тунгаа! Сайтар эргэцүүл! Нам төрөөс өмнө урлаг байсан юм шүү! Сайн чадвартай бүтээлч сэтгэгчид л төрийн мунхаглалыг сөрж чаддаг юм даа. Би ийм л хүн.... Төрийн зарц, боол болсон найруулагч нараа орхи биеэ гамна хайрла! гэж бүх уран бүтээлчдийг өмөөрчихье. Цаг бүх талаар цөвүүн байна. Урт удаан жил туурвихаа л бод! Аав, Ээж, амраг хань, алагхан үрсээ хайрла. Бас ахиад хэлье өөрийгөө хайрла!" хэмээжээ.
Нийгэм | 2021-06-29
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







