Dark Light
Нийгэм | 2022-03-27

"e-Mongolia" пэйж рүү гадны этгээдүүд халджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох  “E Mongolia”-гийн цахим хуудасны нэр өөрчлөгдөн “NFT World INC” болон солигджээ. Тус асуудалтай холбогдуулан иргэд, олон нийтийн дунд “E Mongolia” сошиал хуудсаа зарсан уу, иргэдийн хувийн мэдээлэл алдагдсан уу гэх мэт олон асуулт үүсээд байна. 

Тиймээс бид Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай холбогдож тодрууллаа. 

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хэвлэлийн төлөөлөгч Э.Уранцэцэг: 

"e-Mongolia" пэйж рүү 17:16 цагт гадны этгээдүүд халдаж эхэлсэн. Бид халдлага эхэлсэн даруйд FB буюу meta компани руу шуурхай байдлаар мэдэгдсний дагуу тухайн компанийн мэргэжилтнүүд ажиллаж эхэлсэн. Чат хэсэгт халдлага болохоос нь өмнө бид пэйжээ эргүүлэн авсан. Манай чатыг хариуцдаг мэргэжилтний хэлж буйгаар, чат хэсэгт иргэдийн мэдээллийг хадгалдаггүй иргэдэд үйлчилгээ үзүүлж дуусмагцаа мэдээллийг устгадаг” гэсэн тайлбарыг өглөө. 

Мөн одоог хүртэл “E Mongolia”-гийн сошиал хуудасны нэр “NFT World INC” болж солигдсон хэвээр байга бөгөөд пэйжээ эргүүлэн авахуу? Халдлагад өртсөн тухайн хуудсаар дахин иргэдэд мэдээлэл өгөхү гэсэн асуултад: 

“Манай пэйж дээр meta компанийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Пэйжийг эргэн сэргээж байгаа тун удахгүй хэвийн байдалдаа орно” гэх хариултыг өглөө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10