Dark Light
Нийгэм | 2026-09-11

ШҮЛХИЙН УЛМААС УСТГАЛД ОРУУЛСАН МАЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдсэн малын гоц халдварт шүлхий өвчний SAT-1 хэв шинжийн дэгдэлтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Засгийн газрын 2026 оны есдүгээр сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцжээ. Тус асуудлыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, халдварын тархалтыг хязгаарлах, голомтыг устгах арга хэмжээний хүрээнд зайлшгүй устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлүүлсэн юм.

Ингэснээр холбогдох хууль, журмын дагуу малчдад нөхөн төлбөр олгож, өвчний улмаас үүссэн эдийн засгийн хохирлыг бууруулах нөхцөл бүрдэж байна.

Мөн өвчний голомтод тавих хяналт, тандалт, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг үргэлжлүүлж, халдварын тархалтыг таслан зогсоох, дахин дэгдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19