Dark Light
Нийгэм | 2022-10-05

АНУ, БНСУ пуужин харваж Умардад хариу барилаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНАСАУ мягмар гарагийн өглөө Японы нутаг дээгүүр баллистик пуужин харвасны хариуд АНУ болон БНСУ-ууд хамтран хариу үйлдэл үзүүллээ. Өчигдөр орой Америк, Өмнөд Солонгос улсууд F-15 байлдааны онгоцоор цэргийн бэхлэлт рүү галлаж сургуулилалт хийсэн бол өнөөдөр өглөө Солонгосын хойгийн зүүн эрэг рүү дөрвөн пуужин харвасан байна.

Хоёр улсын харвасан армийн тактикийн ATACMS пуужингууд 320 км хүртэл зайнд гадаргуугаас гадаргууд хөөрөх хүчин чадалтай. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн холбоо харилцааны зохицуулагч Жон Кирби сургуулилалттай холбоотой мэдэгдэл хийсэн байна.

Хоёр улсын хамтарсан сургуулилалт Умард Солонгосын өдөөн хатгалгын хариуг барихад хэзээд бэлэн гэдгийг харуулах зорилготой гэжээ. Мөн тэрээр анх удаа Умардын өдөөн хатгасан үйлдэлд хариу барьж буй явдал биш бөгөөд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох нь нэн чухал гэдгийг онцолсон байна.

Эх сурвалж: CNN 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10