Dark Light
Нийгэм | 2022-10-11

Өвөрхангай аймгийн баг дараагийн шатанд өрсөлдөнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МҮБХ, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй “Үндэсний алтан цом”-ын төлөөх 21 аймаг, 9 дүүрэг, нийслэл Улаанбаатар хот, Тува улсын нийт 32 багийн хооронд зохион байгуулагдаж буй цувралын арван нэг дэх өдрийн барилдаанд Налайх дүүрэг Өвөрхангай аймагтай учраа тааран барилдлаа. 

Өвөрхангай аймгийн баг 19-6- аар ялж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ өвөртлөн шагналын 5.000.000 төгрөг гардлаа. Ялагдсан багийн шагнал 1.000.000 төгрөг байв. Барилдсан бүх бөхчүүд давааны мөнгөө авцгаав.

Өвөрхангайаймгийн багт улсын харцага Х.Гантулга, Б.Цэдэнсодном /3 даваа/, Ц.Бямба-Отгон /5 даваа/, улсын начин Б.Лхагвадорж /5 даваа/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /4 даваа/, сэлгээнд Т.Довчинсэмбээ /2  даваа/-тай барилдсан бол Налайх дүүргийн багт улсын начин Х.Оргилболд /1 даваа/, аймгийн арслан Б.Батсайхан /1  даваа/, Х.Очирхуяг /2  даваа/, Б.Өсөхбаяр /1 даваа/, аймгийн заан Ж.Жавхлан /1 даваа/-тай барилдацгаав. 

Маргааш буюу 10-р сарын 12-ны 19:00 цагаас Хан-Уул дүүргийн баг Баян-Өлгий аймгийн багтай өрсөлдөнө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10