Dark Light
Нийгэм | 2022-10-12

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны 30 сая төгрөгийн эзэн тодорно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НӨАТ-ын урамшууллын сугалааг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн зогсоосон билээ. 

Сугалааг зогсоосноор иргэдийн худалдан авалтын баримтаа бүртгүүлэх нь 50 хувь буурснаар энэ сараас сэргээж байгаа билээ. Шинэчилсэн журмаар явагдах НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болох бөгөөд Боловсрол суваг шууд дамжуулах юм.

Тохиролд 2022 оны есдүгээр сарын 1-30-нд худалдан авалт хийж, системд бүртгүүлсэн бүх баримт оролцоно. 

НӨАТ-ын сугалааны тохиролд:

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг

11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг

51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30 сая төгрөгийн урамшуулал авахаар байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19