Dark Light
Нийгэм | 2023-06-16

Төсвийн байнгын хороо УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаан /2023.06.15/ 20 цаг 55 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр дахин үргэлжилж, Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Уг тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хувилбарын төсөл болон УИХ-ын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөнтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.

Иймд Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10