Улсын нийт гадаад өр 2023 оны эхний улиралд 33.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 330.7 (1.0%) сая ам.доллар, өмнөх улирлаас 23.1 (0.1%) сая ам.доллароор тус тус буурсан байна. Нийт гадаад өрийн13.5 (40.1%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 8.2 (246%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 8.2 (24.4%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 2.1 (6.3%) тэрбум ам.доллар нь Төв банкных, 1.5 (4.6%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.
Улсын нийт гадаад өр 2023 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс буурахад бусад салбар 675.2 (7.6%) сая доллар, Төвбанк 491.0 (18.8%) сая ам.доллар, Засгийн газрын гадаад өр 172.7 (2.1%) сая ам.доллароор буурсан нь нөлөөлсөн байна. Харин Шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 886.6 (7.1%) сая ам.доллар,Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 121.6 (8.5%) сая ам.доллароор өсжээ.
АДМИН








Нийгэм






