Dark Light
Нийгэм | 2023-06-16

Улсын хэмжээнд 3.6 сая мал хорогджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд 2022 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 30.9 сая хээлтэгч малын 20.1 сая (65.3%) нь 2023 оны эхний 5 сард төллөсөн байна. Эм хонины 71.7 хувь, эм ямааны 62.6 хувь, үнээний 54.8 хувь, гүүний 44.1 хувь ,ингэний 33.3 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 85.9 хувь буюу 17.3сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 6.4 (26.9%) саяар буурсан байна.

Том малын зүй бус хорогдол 2023 оны эхний 5 сард улсын хэмжээнд 3.6 болж, өмнөх оны мөн үеэс 3. 4 саяар буюу 19.2 дахин өссөн байна. Харин 2023 оны 5 дугаар  сард 1.8 сая мал хорогдсон нь эхний 5 сарын хорогдсон малын 48.7 хувийг эзэлж байгаа бол 4 дүгээр сард хорогдсон малаас 859.7 (99.0%) мянгаар нэмэгдсэн байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, хонь  1.6 сая, ямаа 1.5 сая, үхэр 307.4 мянга, адуу 194.7 мянга, тэмээ 3.2 мянган толгой хорогдсон байна. Нийт хорогдсон малын 43.4 хувийг хонь , 42.7 хувийг ямаа эзэлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10