Dark Light
Нийгэм | 2023-06-16

“Тэгш хамруулан сургах боловсролын онол, арга зүй” сургалтыг зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БШУЯ, Дэлхийн боловсролын түншлэл ОУБ, Боловсролын ерөнхий газар хамтран “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн хүрээнд “Тэгш хамруулан сургах боловсролын онол, арга зүй” сургалтыг Архангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймгийн нийт ерөнхий боловсролын 436 сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтнууд, 1280 бага ангийн багш нарт 2023 оны 06 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд орон нутагт зохион байгууллаа. 

Сургуулийн удирдлагын сургалтад тухайн аймгийн Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөлийн гишүүд, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүд, аймгийн багийн дарга, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарыг хамруулсан. Ингэснээр аймгийн хэмжээнд тэгш хамруулан сургах боловсролын хэрэгжилтийг хангаж ажиллахад нэгдсэн ойлголт, арга зүйтэй болж байгаа нь сургалтын давуу тал юм. 

Сургалт дараах агуулгын хүрээнд явагдлаа. Үүнд:

-Сургуулийн удирдлагын сургалт

-Тэгш хамруулан сургах боловсролын онол, үзэл баримтлал, орчин, ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн ангилал, хөгжлийн үнэлгээ, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл, сургуулийн дэмжлэгийн багийн үйл ажиллагаа

-Бага ангийн багш нарт зориулсан сургалт

-Тэгш хамруулан сургах боловсролын онол, үзэл баримтлал, ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн ангилал, хөгжлийн үнэлгээ, суралцагчийн ялгаатай байдал, тэгш хамруулан сургах боловсролын орчин, сургуулийн дэмжлэгийн багийн үйл ажиллагаа

-Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө (ГСТ), түүний бүтэц агуулга, хамтын оролцоо, суралцагчийн бодит байдлыг үнэлэх аргачлал, дэмжлэгийн орчин, хөтөлбөрийн тохируулга, ялгаатай даалгавар боловсруулах арга зүй, ГСТ-өөр хичээллэж буй суралцагчийн явцын болон эцсийн үнэлгээ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10