Dark Light
Нийгэм | 2023-06-16

Нуурын усны түвшин нэмэгдэж малчин 50 бог малын хамт усанд боогджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Мянгад сум Гахайт багийн “Бор хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт  70 км-т, сумын төвөөс хойд зүгт 24 км-т/ “Гахайтын бор хошууны арал” нуурын усны түвшин нэмэгдсэний улмаас малчин Б нь 50 бог малтай усанд боогдсон тухай дуудлагыг 6 сарын 14-ний өдрийн 20:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж, аврах завь ашиглан малчин Б /25 настай, эрэгтэй/-ыг нуурын арал хэсгээс аюулгүй газарт гаргасан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул ажиллагааг зогсоож, малыг нь 6 сарын 15-ны өдөр гаргах үүрэг өгчээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19