"Гацуурт" ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар, Л.Чинбат морьтой иргэдийг машинаараа хөөж дайрахыг завдаж буй бичлэг өчигдөр /2023.06.15/ цахим орчинд цацагдсан.
Тухайн асуудлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад: "Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэн "У"-аас тус аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багт иргэн "Ч"гарал үүслийн бичиггүй адуу мал оруулах гэж иргэдийг автомашинаар дайрах гэж оролдсон гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагаас дуудлага, мэдээллийн дагуу холбогдох ажиллагааг хийн гомдол мэдээллийг бүртгэлд авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэх мэдээллийг өглөө.
АДМИН








Нийгэм






