Dark Light
Нийгэм | 2023-06-16

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх лхагва гарагт болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НӨАТ-ын урамшууллын 2023 оны зургаадугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2023 оны 06 дугаар сарын 21-нд 13.00 цагт ибаримт  аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Иргэн та 2023 оны 05 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 06 дугаар сарын 20-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.

Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон. Өмнөх сарын сугалааны тохирлоор цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг +14%, Төв аймаг +13%, Баянхонгор аймаг +11%, Дархан-Уул аймаг +10% байсан бол хамгийн бага нь Булган, Сэлэнгэ аймаг 0% байлаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10