Dark Light
Нийгэм | 2023-06-16

43 албан хаагч төрийн албан хаагчийн тангараг өргөлөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу Төрийн албан хаагчийн тангараг өргөх болзол хангасан салбарын албан хаагчдын тангараг өргөх ёслолыг өнөөдөр хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд зохион байгууллаа. 

Тангараг өргөх ёслолд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр оролцож, төрийн жинхэнэ албан хаагч болсон ажилтнуудад өргөсөн тангаргаа сахин биелүүлж, ёс зүйтэй, хүчин чармайлт гарган ажиллаж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж ажиллахыг захиад амжилт хүслээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10