Дорнод аймгийн Матад сум Буян-Өндөр багийн “Хөндий худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ хээрийн гал түймрийн цэг 6 сарын 14-ний өдрийн 14:08 цагт илэрчээ. Матад сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан, 1 автомашинтай 14:20 цагт сумаас гарч 70 км замыг туулан 16:40 цагт очиж, орон нутгийн 8 иргэн, 3 автомашинтай хамтран ажиллаж мөн өдрийн 17:10 цагт бүрэн унтрааж, Мэнэн багийн Засаг дарга М-т хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга А аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Урьдчилсан байдлаар түймэрт 15 га талбай шатсан байна.
Нийгэм | 2023-06-16
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






