Мексикийн Нэгдсэн Улсын Гадаад харилцааны яам нь Мексикийн Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (Mexican Agency for International Cooperation for Development (AMEXCID)-аараа дамжуулан Мексикийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлдэг бөгөөд 2023 оны ээлжит хөтөлбөр зарлагдаад байна.
Энэхүү тэтгэлэг Мексик Улстай дипломат харилцаа тогтоосон, холбогдох гэрээ, хэлэлцээг хийсэн 180 гаруй улсын иргэдэд нээлттэй бөгөөд тэдэнд Мексикийн 80 гаруй дээд боловсролын байгууллагууд (Higher Education Institutions)-д суралцах, мэргэшил дээшлүүлэх боломжийг олгож байна.
Мексикийн Нэгдсэн Улсад суралцах сонирхолтой хүмүүс энэхүү тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой нарийн мэдээллийг https://www.gob.mx/amexcid/acciones-y-programas/becas-para-extranjeros-29785 холбоосоор орж авах боломжтой.
АДМИН








Нийгэм






