Байгалийн түүхийн музей / Natural history museum баг хамт олон Соёлын сэргэлт-2023 аяныг Хушаат суманд зохион байгууллаа.
Үйл ажиллагааг Хушаат сумын засаг даргын тамгын газрын дарга О.Цогбаяр, Байгалийн түүхийн музейн захиргаа аж ахуйн хэлтсийн дарга Т.Дашбат, Хушаат сумын соёлын төвийн дарга П.Энхчимэг нар аяны зорилго зорилтыг танилцуулан нээлээ.
Соён гэгээрүүлэх илтгэл, сургалт
Боловсролын ажилтан, сургагч багш Т.Мөнхтүвшин “Бүх нийтийн соёлын боловсрол”сэдвээр иргэдэд илтгэл хэлэлцүүлэв. Мөн “Бяцхан палеонтологич”, “Амьтдын мөр” боловсролын хөтөлбөрүүд хэрэгжүүллээ.
Мөн Байгалийн түүхийн музейн захиргаа аж ахуйн хэлтсийн дарга Т.Дашбат, боловсрол, маркетингийн хэлтсийн дарга О.Соронзонболд нар Хушаат сумын соёлын төв болон музейн ажилтан албан хаагчидтай “Орон нутаг судлах танхимыг хөгжүүлэх боломж, хэрэгцээ шаардлага, Гэрэл зураг ба баримтжуулалт”-ын чиглэлээр зөвлөгөө өгч туршлага санал солилцож ажиллалаа.
Урлагийн тоглолт
“Би Монгол хүн” “Сэлэнгийн буудай”
МУСТА Г. Бат-Эрдэнэ
“Зохиомж” Соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлангийн “Болор-2” хамтлаг
“Өргөн Сэлэнгэ” Орон нутаг судлах танхимын ажилтан Д. Дарханбаяр
“Баяд” ардын бүжиг Ц.Ариун-Ундрал
UB Corn хамтлагийн дуучин Э.Баатаржаргал
Илбэчин, Алиалагчийн үзүүлбэрүүд зэрэг олон сонирхолтой урлагийн хөтөлбөрүүдийг сумын иргэдэд толилууллаа.
Үзэсгэлэн
Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй зэрлэг амьтдын чихмэлээс бүрдсэн 30 гаруй үзмэртэй “Байгалийг ойроос” зэрлэг амьтдын нүүдлийн бэсрэг үзэсгэлэн
Монгол орны байгаль, ан амьтдын шилдэг гэрэл зурагчдын бүтээлийн “Танилцъя” үзэсгэлэн
Сэлэнгэ аймгийн хүүхэд багачуудын оролцсон “Байгаль бидний гэр” тэмцээний шилдэг 80 орчим гар зургийн үзэсгэлэнгүүд болон хүүхэд багачуудад VR технологийг ашиглан виртуал үзмэр тус тус үзүүллээ.
АДМИН








Нийгэм






