Dark Light
Нийгэм | 2023-06-17

“Нээлттэй ажлын байр” өдөрлөгийг зохион байгуулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн ерөнхий газрын Автобааз нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хүний нөөцийн нөхөн хангалт, нөөц бүрдүүлэх хэрэгцээ шаардлагыг харгалзан “Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтын элсэлтийн шалгалтын бүртгэл судалгааг явуулах, Автобаазын сул орон тооны нөхөн хангалт, нөөц бүрдүүлэх зорилгоор “Нээлттэй ажлын байр” өдөрлөгийг өнөөдөр /2023.06.17 Автобаазын байранд зохион байгуулж байна.

Тус Автобаазад ашиглалтын инженер, эмч, нярав, цагдаа жолооч 12, жолооч-засварчин 8, сантехникч, үйлчлэгч 2, угаагчийн нийт 27 орон тоо дутуу байгаа юм. 

Энэхүү арга хэмжээний хүрээнд иргэд, олон нийтэд цагдаагийн байгууллагын алба хаагч, ажилтны нийгмийн байдал, хууль, эрх зүй, тэтгэвэр, тэтгэмжийн хөнгөлөлт, цалин хөлсний нэмэгдэл, хувцас хангалт, техник хэрэгсэлийг сурталчлан таниулж байна.

Сул орон тооны бүртгэл энэ оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл явагдана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10