Dark Light
Нийгэм | 2023-06-18

БНХАУ-ын Эрээн хотноо “Налайхын-2023“ өдөрлөг боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Налайх дүүргийн Иргэдийн оролцоотой Соёлын жилийн хүрээнд БНХАУ-ын Эрээн хотноо "Налайхын-2023" өдөрлөгийг зохион байгуулан явууллаа. 

Энэхүү өдөрлөгөөр 2 хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Налайх дүүргийн Жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын Эрээн хотын зах зээлд танилцуулах, сурталчилах, борлуулалтыг нэмэгдүүлэх, цаашдаа үйлдвэрлэл эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ Эрээн хотын зах зээлд нийлүүлэх боломжийг бий болгох зорилго дор явагдлаа.

"Налайхын-2023" өдөрлөгийг Дүүргийн ЗДТГ, Налайх дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгууллаа.

Дээрх өдөрлөг үйл ажиллагааны нээлтэд Дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа, Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, БНХАУ-ын Эрээн хотын орлогч дарга Ван Дун Шэй болон бусад төлөөлөл, уран бүтээлчид, үйлдвэрлэл эрхлэгч нар оролцлоо.

"Налайхын-2023" өдөрлөгөөр 2 хотын уран бүтээлчдийн урлаг соёлын тоглолт, Жижиг дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний худалдаа, гар урлалын галерейн үзэсгэлэн худалдаа зэрэг боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10