Dark Light
Нийгэм | 2023-06-18

"Соёлын сэргэлт 2023" Сэлэнгэ аймгийн Сайхан суманд зохион байгуулагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Байгалийн түүхийн музей / Natural history museum хамт олон Сайхан суманд Соёлын сэргэлт-2023 аяныг зохион байгууллаа. 

Нээлтэд Байгалийн түүхийн музейн захирал И.Будбаяр, Сайхан сумын соёлын ордны дарга Г. Гэрэлбаяр нар аяны зорилго зорилтыг танилцуулан оролцсон юм. 

Соён гэгээрүүлэх илтгэл, сургалт

БТМ-н боловсролын ажилтан, сургагч багш Т.Мөнхтүвшин “Бүх нийтийн соёлын боловсрол” сэдвээр иргэдэд илтгэл тавьж, 

захиргаа аж ахуйн хэлтсийн дарга Т.Дашбат, Боловсрол, маркетингийн хэлтсийн дарга О.Соронзонболд нар Сайхан сумын соёлын төв болон музейн ажилтан албан хаагчидтай “Орон нутаг судлах танхимыг хөгжүүлэх боломж, хэрэгцээ шаардлага, Гэрэл зураг ба баримтжуулалт”-ын чиглэлээр зөвөлгөө өгч, туршлага санал солилцож ажиллалаа. 

Мөн “Бяцхан палеонтологич”, “Амьтдын мөр” боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм.

Урлагийн тоглолт 

“Уяхан замба тивийн наран” Дуучин Б.Гантуяа

“Хатад бүжиг” Соёлын ордны уран бүтээлчид

“Мандуул хааны магтаал” Морин хуурч М.Баяржаргал, ардын авьяастан н.Ганбат

“Үлгэрийн холбоо” МУСТА, Алтан гадас одонт Д.Байгалмаа

“Уран нугаралт” М.Мөнхзаяа

“Хүүхэлдэйн бүжиг” Соёлын ордны уран бүтээлчид

“Энх мэндийн жаргал” П.Гэрэлт-Од, Б.Гантуяа

“Хос жаргал” П.Гэрэлт-Од, Б.Гантуяа

“Баяд” ардын бүжиг Ц.Ариун-Ундрал

UB Corn хамтлагийн дуучин Э.Баатаржаргал

Илбэчин, Алиалагчийн үзүүлбэрүүд зэрэг олон сонирхолтой хөтөлбөртэй тоглолтыг сумын иргэддээ толилууллаа.

Үзэсгэлэн

Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй зэрлэг амьтдын чихмэлээс бүрдсэн 30 гаруй үзмэртэй “Байгалийг ойроос” зэрлэг амьтдын нүүдлийн бэсрэг үзэсгэлэн 

Монгол орны байгаль, ан амьтдын шилдэг гэрэл зурагчдын бүтээлийн “Танилцъя” үзэсгэлэн

Сэлэнгэ аймгийн хүүхэд багачуудын оролцсон “Байгаль бидний гэр” тэмцээний шилдэг 80 орчим гар зургийн үзэсгэлэнгүүдийг тус тус дэглэн үзүүлсэн нь сумын иргэдийн таашаалд нийцсэн билээ.

Үзэсгэлэнгийн үеэр хүүхэд багачуудад VR технологийг ашиглан виртуал үзмэр тус тус үзүүллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10