Dark Light
Нийгэм | 2023-06-18

Солонгосын шоронд туршлага судална

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Солонгосын төрөөс туршлага судлах гэж явсан хурган дарга, хуцан түшмэл Солонгосын төрийн шоронгоос олон жилээр туршлага судлан суралцаж магадгүй боллоо. Солонгосын цагдаа Сэлэнгийн Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатын бэлгийн хүчирхийллийн хэргийг прокурортоо хянуулахаар шилжүүлсэн байна. Засуулмаар хөгнүүлмээр засаг даргын орлогч бээр 20 настай орчуулагч охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн бол 3 жил, хүчиндсэн бол 10 жил гадаад шоронд дотоод биеэр арвин туршлага судлахаар болсон тухай хэвлэлүүд нь мэдээллээ. Өгзөг базсан үйлдэлдээ Д.Одбаяр ҮХЦ-ийн даргаас ҮХЦ-ийн гишүүн болж, өршөөлгүй хатуу гэсгээл шийтгэл, гэм зэм хүлээснийг мартах учиргүй.  

​Үндсэн хуулийн цэцийн даргаасаа эхлээд хуцан хурган түшмэлүүдийн садар явдал, самуун үйлдэл энгийн иргэдийн эрх ашигт ч сөрөг муугаар тусч, монголчууд муу нэр, муухай хочтой боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19