Dark Light
Нийгэм | 2023-06-18

Орос-Украины дайныг зогсоохгүй юугаа хийгээд байгаа юм бэ?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улс төрч хүн хэлэхээсээ өмнө сайн бодож байхгүй бол хэлснийхээ дараа нь мянга бодоод нэмэргүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд У.Булгантуяа эв хавгүй үгэндээ ээлжит удаагаа ороогдож, Баяраа өөрөө л ширээн дээрээс унасан гэдэг шиг олны  хэл амны бай боллоо. 

У.Булгантуяа нүүрсний хулгайтай тэмцэх, улсаараа бие биенээ шоронд хийх нь үнэт зүйл, зорилго байж болохгүй гэж бээжин аялгын хятадаар биш халх аялгууны монголоор, хаа нэг гудамжны буланд биш  чуулганы танхимын тэхий голоос өөр хэн нэгэн биш өөрөө хэлсэн юм. 

Монголын үнэт баялгийг тоногчдыг хуулийн дагуу гэсгээн шийтгэж, гэм зэмийг нь үүрүүлэх нь үнэт зүйл биш юм бол тэгээд үнэгүй зүйл юм уу? Өндөр үнэтэй баялаг тоносон учраас үнэн шударгаар  дэнслэх нь өөрөө үнэгүй зүйл биш үнэт зүйл юм. Улсаараа хэдэн хүнийг шоронд хийж таашаал авах гэж байгаа сайн дурын уран сайхан гэж үү? Хуультай ёстой, төртэй засагтай тусгаар улс учраас гэмт хэрэгтэй тэмцэх, тэр дундаа аалзны тор шиг хэрсэн авлигыг задлан нураах ёстой. Нүүрсний хулгайтай тэмцэхээс гадна хийх ажил, шийдэх асуудал, анхаарах зүйл бас бий шүү л гэж хэлэх гээв эвээ олохгүй, илүүц дэмий юм ярьсан байх гэж зарим нь үзэж байгааг энэ дашрамд хэлье. 

Хэдэн хүнийг шоронд аваачаад хийчихвэл энэ насны том гавъяа болгох гээд байгаа хүн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үү? Энэ нас гавъяа шагнал мөн ч бай, биш ч бай хэрэг хийсэн бол ялаа үүрдэг, шийтгэлээ хүлээдэг байх нь монгол төрийн хууль ёс, монгол түмний хүсэл шаардлага юм. Улсаараа бие биенийгээ шоронд хийх гээд байгаа юу, улсынхаа эдийн засагтайгаа тэнцүү, бүгдэд оногдох еэвэнгийн тал, цалин тэтгэвэр, тэтгэмжийг хулгайлсан нь алга болгосон тонуулчин дээрэмчинтэй тэмцэж байна уу?

У.Булгантуяа бодлогогүй үг хэлдэг, болчимгүй үйлдэл хийдэг, эв хавгүй ярьдаг нь гэм биш зан, нэг биш нэлээн олон удаагийн брэнд болсон явдал.  

….

Энэ хачин ярианаас хачин асуулт ургаж гараад байна. Хүрэлсүх Ерөнхийлөгч өө, арай ч дээ, Орос-Украины дайныг болиулаач ээ. Путиныг өрөөндөө дуудаж авчраад, өмнөө суулгаж байгаад ширээ тогшиж ирээд салам загнаад тэр дайныг зогсоохгүй, тэрбум од энэ тэр гээд юугаа хийгээд байгаа юм бэ гэж шаардах уу?

Ерөнхий сайд аа, ковидтойгоо тэмцэж чадахгүй байгаа Ши Жи Пинийг 5Ш ажиллагаандаа хамруулж, шүгэл үлээгээд, бүрэн эрхийг түдгэлзүүлээчээ гэсэн гэж ойлгох уу? 

Орос-Украины дайн, Хятадын ковидыг зогсоож чадахгүй болохоороо л Монголд авилгатай тэмцээд байгаа юм уу? Украины дайныг зогоочихвол авилгатай тэмцэхээ шууд болих юм уу? Хятадын ковид зогсчихсон, эсвэл бид зогсоочихсон юм бол авилгаа яахийн бэ.   

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хүн байж болно, заавал ордонд төрийн хамгаалалттай ордон дотор камеруудын өмнө будилан самууран байж хацраа түмбийлгэн, харцаа бүлтийлгэн шүгэл үлээж шоудах уу?  Хүн олон хэлтэй байж болно, заавал тэрийгээ харуулчих гэж чичрээд монгол сайд монгол хүүхдүүдтэй хятадаар хууч хөөрч, буу халадаг байх юм уу?

Бодохоосоо өмнө хэлэх биш хэлэхээсээ өмнө бодох нь хэн хэндээ тустай.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10