Бишкект болж буй U23 насны Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Доржсүрэнгийн Цогзолмаа хүрэл медаль хүртэв. Тэрбээр хэсгийн барилдаанд 3:3-аар ялагдсан Казахстаны Анастасия Панассовичтэй медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд дахин таарч 7:6-гаар ялсан.
Д.Цогзолмаа 2019 онд нутгийнхаа дэвжээнд хүрэл медаль хүртэж байсан бол 4 жилийн дараа амжилтаа давтлаа. Ийнхүү Бишкекийн дэвжээнд барилдсан манай гурван эмэгтэй бөх маань 3 уулаа (1 алт, 2 хүрэл) медаль зүүв.
АДМИН








Нийгэм






