Японы 19 настай ялагдашгүй охин Акари Фүжинами Бүх Японы аварга шалгаруулах тэмцээн буюу "Мейжигийн цом"-д аваргалснаар 33 дахь (дотоодын 22, гадаадын 11) тэмцээндээ дараалан түрүүлснээс гадна есдүгээр сард Белградын ДАШТ-д зодоглох эрхээ авчээ. 2017 оны есдүгээр сард дунд сургуулийнхаа аваргад финалд ялагдснаас хойш ялагдлын гашууныг амсаагүй яваа Акари охин 119-д дараалан ялж домогт Саори Ёшидатай зэрэгцээд байсан. Тэгвэл "Мейжигийн цом"-д гурван даваа авснаар ялагдаагүй цувралын тоогоо 122-д хүргэв.
Тэрбээр шөвгийн наймд "Токио-2020" олимпийн наадам болон дэлхийн 3 удаагийн аварга Майю Шидочиг цаг дуусахаас ердөө 23 секундын өмнө цэвэр дарж аваргалах замаа зассан. Түүний өмнө нь ганцхан хүн байдаг бөгөөд эмэгтэй бөхийн өөр нэгэн цуут аварга Каори Ичо 189 дараалсан ялалттай бичигддэг.
АДМИН








Нийгэм






