Dark Light
Нийгэм | 2023-06-19

“Соёлын сэргэлт 2023” аян Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд зохион байгуулагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Соёлын сэргэлт 2023” аяны үйл ажиллагаа Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд амжилттай зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааг сумын Засаг дарга Б.Лхагвасүрэн Дундговь аймгийн Соёл, урлагийн газар-ын дарга Х.Цогзолмаа, соёлын төвийн дарга Ө.Эрдэнэчимэг нар оролцож, аяны зорилго, зорилтыг танилцуулснаар нээлээ. 

ИЛТГЭЛ, СУРГАЛТ:

МУСГЗ До.Цэнджав “Үндэсний үнэт зүйл, үндэсний бахархал” сэдэвт илтгэл,

Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/ мэдээлэл, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн инженер Э.Энх-Амгалан “Номын сангийн нэгдсэн систем” сэдэвт сургалт,

Улсын хүүхэлдэйн театрын Гадаад харилцаа, үйлчилгээ хариуцсан менежер Э.Дөлгөөн  “Соёл урлагийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боломж арга зам ба Франчайзинг” сэдвүүдээр тус тус чадавхжуулах сургалтыг сумын соёлын төвийн ажилтан албан хаагчдад зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД:

Хүүхэд багачууд, эцэг эхийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, урлагийн боловсрол олгох зорилгоор Улсын Хүүхэлдэйн театрын бүтээл Шарль Перрогийн зохиолоос сэдэвлэн “Улаан малгайт” бээлийн хүүхэлдэйн үлгэр, 

Дундговь аймгийн Музейн орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан виртуал  үзмэрүүдийг сумын иргэд болон хүүхэд багачуудад тус тус зохион байгууллаа.

УРЛАГИЙН ТОГЛОЛТ:

ЦДБЭЧ-ын дуучин МУСТА Д.Алтанхүү, 

МУСТА М.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй уран бүтээлчид болон нутгийн ардын авьяастан МУСТА Б.Буджав, Соёлын төвийн бүжгийн дугуйлангийн “Эрдэнийн далай” хамтлагийн уран бүтээлч хүүхдүүд, сумын ЕБС-ийн 11-р ангийн сурагч Ч.Өрнөлт нар мэндчилгээ дэвшүүллээ. 

Мөн Эрдэнэдалай сумын гар урлал, ноос ноолууран бүтээгдэхүүн болон жижиг дунд үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10