Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг "Сүмийн булан" нэртэй газарт 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 13 цаг 40 минутад Л.Чинбат гэгч нь тус сумын иргэн Б, М нарыг Тоёота Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн" гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч, “Ч”-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байна. Шалгалтын явцад гэм буруутай нь нотлох баримтаар тогтоогдвол Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэгдэж, шүүхэд шилжих юм.
АДМИН








Нийгэм






