Dark Light
Нийгэм | 2023-06-19

БНСУ-ын Яньян нисэх буудлаар дамжин 15 хоног визгүй зорчих журмыг сунгажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын бүлэг жуулчдыг Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног БНСУ-д визгүй зорчих шийдвэр өнгөрсөн онд гарч байв.

Уг шийдвэр нь 2022 оны аравдугаар сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй байсныг сунгажээ.

Энэ талаар БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас “БНСУ-ын Яньян олон улсын нисэх буудлаар дамжин багаар аялах жуулчдыг визгүй нэвтрүүлэх журам”-ыг 2023 оны зургаадугаар сарын 1-нээс 2024 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэг жилээр сунгасан" болохыг мэдэгдлээ.

Гэхдээ Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5%-аас давсан даруйд уг шийдвэр цуцлагдах нөхцөлтэй юм.

Яньян нисэх онгоцны буудлаар визгүй нэвтрүүлэх аялал зохион байгуулахаар 10 компани шалгарсан билээ.

№ Компанийн нэр

1 Total Asia LLC

2 AIRMAN LLC

3 Chandmani consulting LLC

4 Airmarket Holiday LLC

5 PSW LLC

6 JUULCHIN LLC

7 JOY MONGOLIA TRAVEL LLC

8 NEW JUULCHIN

9 Let's travel LLC

10 IHC LLC

 Өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд Яньян нисэх буудлаар дамжин 15 хоног визгүй зорчих нөхцөлөөр эхний 141 монгол иргэн БНСУ-ыг зорьж байжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10