Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Таблеттай багш” хөтөлбөрийн баг Булган, Сүхбаатар аймгуудад ажиллаж байна.
Булган, Сүхбаатар аймгийн хувилбарт сургалтын багш нарт бага насны хүүхдийн танин мэдэхүй, нийгэмшихүй, бие бялдрын цогц хөгжлийг дэмжих гэр бүлд суурилсан сургалт, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зүйд суралцуулах зорилготойгоор “Гэр бүлд суурилсан бага насны хүүхдийн хөгжил, боловсролыг дэмжих сургалт”-ыг 2023 оны 06 сарын 19-ний өдрөөс 23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтын сургагч багшаар БЕГ-ын мэргэжилтнүүд, нийслэлийн цэцэрлэгийн арга зүйч нар ажиллаж байна.
Тус сургалтад БШУГ-ын сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн, хувилбарт сургалтын багш, цэцэрлэгийн арга зүйч, бүлгийн багш зэрэг 50 оролцогч хамрагдаж байна.
Мөн Булган аймагт ажиллаж буй сургалтын баг тус аймгийн Бугат, Орхон сумын малчин өрхийн гэр бүлд явуулын багшийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад багш, эцэг эх, асран хамгаалагч, 2-3, 4-5 насны хүүхдэд дэмжлэг үзүүлж, зөвлөн туслах ажлыг зохион байгуулна.
АДМИН








Нийгэм






