Монгол Улсын хүний Гавьяат эмч, мэс засалч Ц.Ишдорж нь эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажиллахдаа Монгол Улсын 21 аймагт мэс заслын тусламж, үйлчилгээг шат ахиулахад үнэтэй хувь нэмрээ оруулж, ерөнхий мэс заслын болон булчирхайн эмгэгтэй олон зуун өвчтөнийг эдгээсэн шилдэг мэс засалч байлаа. Түүнчлэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтыг хариуцан олон арван мэс засалч, мэс заслын сувилагч бэлтгэх их үйлсэд өөрийн мэдлэг чадварыг харамгүй зориулж, олон шилдэг мэс засалч нарыг бэлтгэсэн гавьяатай билээ.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд болон Эрүүл мэндийн салбарын нийт хамтран зүтгэгч, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.
АДМИН








Нийгэм






