Dark Light
Нийгэм | 2023-06-19

Халууралт гэж юу вэ?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүүхдийн биеийн температур 37,5- аас дээш 38,5 хүртэл халуурах нь хэвийн гэж үздэг. 

Өөрөөр хэлбэл хүүхдийн дархлаа нь гадны вирустэй тэмцэж байгаа хэрэг. Халуурах нь хүний биеийн дулаан зохицуулалтын үйл явцад өөрчлөлт гарснаас үүдэлтэй. Энэ үед хүний биед дулаан зохицуулалтын төвийн идэвхийн өөрчилдөг пироген нэртэй онцгой бодис үүсдэг. Дийлэнх тохиолдолд янз бүрийн өвчин үүсгэгч вирус, бактери болон тэдний задралын бүтээгдэхүүнүүд нь пирогений үүргийг гүйцэтгэдэг.

Өндөр халуурах нь заавал хүнд өвчний шинж биш бөгөөд халдвар нь хүүхдэд хортой биш, биеийн дархлалын систем нь халдвартай тэмцэж буйг илэрхийлнэ.

Халууралттай хүүхдийн асаргаа

-Хүүхдийн бие усаа алдахаас сэргийлж шингэн сайн уулгах шаардлагатай. Бүлээн шингэн тасралтгүй өгөх. Шингэн зүйл их өгөх тусам хүүхдийн халуун хөлс, шээсээр НЬ дамжин гадагшилдаг. 

-Ингэхдээ хувцсыг нь орчны температурыг мэдэрч нимгэлэх

-Толгойд нь хүйтэн жин тавих

-Нүүрс ус бүхий хүнс хэрэглэх нь тохиромжтой

-Биеийн температур 39°C-ээс их болоход 30-32°C температуртай усанд норгосон алчуураар биеийг 5 минутын турш арчина, 30 минут тутамд нийт 4-5 удаа давтана

-Тасалгааны температуртай (20-25°C) усанд норгосон алчуураар биеийг арчих нь бага зэргийн халуун бууруулах үйлчилгээ үзүүлдэг.

Эмийн эмчилгээ

-ДЭМБ–ын зөвлөмжийн дагуу биеийн халуун 38,5°C–аас ихэссэн тохиолдолд халуун бууруулах эмийг хэрэглэдэг.

-Биеийн температур <38°C бага үед эмийн бодис хэрэглэх шаардлагагүй.

-Парацетамол 10-15мг/кг-аар бодож 6 цагийн зайтай уулгах ба 3 хоногоос хэтрэхгүй. (Панадол, миксафлю, минигрипп, параденкийн лаа г.м)

-Ибупрофен (нурофен) 5-10мг/кг-аар бодож 8 цагаар уулгах, нийт 3-5 хоног Халуун бууруулах II сонголтын бэлдмэл ба парацетамолд буухгүй тохиолдолд хэрэглэнэ. ( нурофен, миг, ибумон, карол гэх мэт)

Ойрхон ойрхон парацетамол өгөх үгүй бол ойрхон ойрхон ибупрофен өгөх нь хүүхдийн элгийг гэмтээдэг. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10