Dark Light
Нийгэм | 2023-06-19

Архангай аймгийн багт үүрд хадгалах цомыг гардууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдаанд түрүүлсэн Архангай аймгийн багт үүрд хадгалах дурсгалын цомыг өнөөдөр гардуулан өглөө. 

Ташрамд нэгэн мэдээлэл хүргэхэд Zogii.mn сайт МҮБХ-той хамтран Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойд зориулан Монголын үндэсний бөхийг алдаршуулах, түүхэн хөгжил, онцлох үйл явдлыг үнэн бодитоор хадгалан үлдээх зорилгоор үндэсний бөхийн улсын цолтнууд оролцсон цуврал контентыг бэлтгэн хүргэх гэж байна. Нэвтрүүлгийн эхний дугааруудад Үндэсний бөхийн их аварга, хүчит арслангууд оролцох ба үнэт зүйл болох тухайн бичлэгийг Үндэсний бөхийн холбоо болон дуу дүрсний архивт хадгалуулан үлдээх юм. 

Тухайн нэвтрүүлэг үндэсний их баяр наадмаар Zogii.mn сайт болон өргөн нэвтрүүлгийн сувгуудаар үзэгч олны хүртээл болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10