Dark Light
Нийгэм | 2023-06-19

Үерийн ус жоншны уурхайд орсноос үүдэн 2 ажилтан уурхайн гүнд гацжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн .....  сумын Өлгий багийн “Өндөр-Овоо" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 182 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ 6 сарын 18-ны өдрийн 20:00 цагийн орчим усархаг бороо орсны улмаас үерийн ус жоншны уурхайн 30-40 орчим метрийн гүнтэй цооног руу урсан орж, тухайн үед уурхайн гүнд ажиллаж байсан 2 ажилтан гарч ирж чадаагүй тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 5 км замыг туулан 20:50 цагт очиход жоншны уурхайн 30 метрийн босоо, 18 метрийн хөндлөн уурхайн цооног үерийн усаар дүүрсэн байсан бөгөөд уурхайн гүнд ажиллаж байсан ажилтан Ж /40 настай, эрэгтэй, Бор-Өндөр сумын харьяат/, С /33 настай, эрэгтэй, Бор-Өндөр сумын харьяат/ нар гарч ирж чадаагүй тухай мэдэгдсэн тул “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрээс 11 квт-ын хүчин чадалтай 1 насос авчирч суурилуулан 03:35 цагт усыг соруулах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд 06:30 цагийн байдлаар уурхайн амнаас доош 11 метр хүртэлх усыг соруулаад байна. Мөн “Баргилт”-ын уурхайгаас 400 квт-ын хүчин чадалтай 1 насос татан авчруулж байна.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар 6 сарын 19-ний өдрийн  05:20 цагт Хэнтий аймгийн чиглэлд хөдөлсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10